“БАРААНЫ ТЭМДЭГ vs БРЭНД” хэлэлцүүлэг

heleltsuuleg pic1

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын холбоотой асуудлуудын нэг нь барааны тэмдэг. Тэд нарын хувьд барааны тэмдэг нь чухал ач холбогдолтой байх нь аливаа компанийн өнгө төрх, үйл ажиллагааны чиглэл, нүүр царайг илэрхийлдэг гол элемент юм. Тиймээс бид бизнес эрхлэгчдэд зөв ойголтыг өгч, аж үйлдвэрийн өмчийн тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Монгол улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-д зааснаар “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно.

Энэхүү хэлэлцүүлэгт Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Аж Үйлдвэрийн Өмчийн Эрхийн Газрын дарга С.Урангэрэл Барааны тэмдэг, Газар зүйн заалтын тухай хуулийн төслийн талаар, тодруулбал аль заалтаар ямар нэмэлт өөрчлөлт орох талаар мэдээлэл хийж оролцогчдын санаалуудыг хэлэлцсэнээс гадна тус газрын барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа монголын барааны тэмдгийн бүртгэлийн статистик мэдээлэл, Монголын аж ахуйн нэгжүүд хэрхэн өөрсдийн брэндээ гадаадад бүртгүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн.

“Хэрхэн брэндийг бий болгох вэ” илтгэлийг МОӨИТХолбооны гишүүн, Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранбилэг сонирхолтой илтгэл тавьж аж ахуйн нэгжүүдэд брэндийн талаар тодорхой ойлголт өгсөн. Мөн Очир Дагинас ХХКомпанийн Маркетинг төлөвлөлт албан дарга Ж.Айбек нь Очирдагинас нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон барааны тэмдгийн тулгамдсан асуудал, Гоёо брендийн лого болон оюуны өмчийн тулгамдсан асуудлүүдлаар Гоёо ХХК-ний Нийцлийн хуульч Д.Алтансух нар тус тус сонирхолтой илтгэл тавьж оюуны өмчийн салбарын төлөөлөгч нараас оновчтой шийдэл гарган идэвхитэй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

heleltsuuleg pic2

Энэ дашримд дурьдахад Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус албан дарга Б.Батгэрэл танилцуулж хамтран ажиллах боломжийн талаар санал тавьсан. Бид, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны зүгээс цаашид аж үйлдвэрийн өмчийн объектууд болох барааны тэмдэг, газар зүйн заалт, патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвараар нарийвчилсан, тодорхой сэдвээр нэг бүрчлэн хэлэлцүүлэг зохион байгуулах болно. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. 

heleltsuuleg pic3

Read 2538 times

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top