Мэдээ (43)

viber image 2023 09 13 16 10 52 436

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журмын төсөлд санал авч байна. Энд дарж журмын төсөлтэй танилцана уу. 

  1. 9 дүгээр сарын 15-ны дотор "Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журам"-ын төсөлд саналаа урьдчилан бичгээр info@amipa.org.mn хаягт илгээнэ үү. 

  2. 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагаас МҮХАҮТ-ын 4 давхар 407 тоотод уг журмын төслийн хэлэлцүүлэг болно. Энэ өдөр бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн хэлэлцэх тул БҮХ ГИШҮҮД идэвхтэй оролцохыг хүсье. 
    Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 4 давхар, 407 тоот (БНСУ-ын ЭСЯ байр болон Корпорейт зочид буудлын зүүн талд)
ГИШҮҮДИЙН АНХААРАЛД, 
 
5 сарын 25-ны өдрийн 15 цагаас МҮХАҮТ-ын 503 тоотод дараах хоёр сэдвээр танилцуулга мэдээллийг хүргэнэ. 
 
ХӨТӨЛБӨР
 
15:00 - 15:30  Оюуны өмчийн үнэлгээ хийх журам болон үнэлгээ хийх аргачлалын талаар мэргэшсэн үнэлгээчин, ОӨИТ П.Болормаа
15:30 - 16:00  Асуулт / хариулт
16:00 - 16:10  Завсарлага
16:10 - 16:40  Оюуны өмчийн газрын Efiling цахим мэдүүлгийн системийн ашиглалт, шинэчлэлийн талаар ОӨГ-ын Мэдээлэл, технологийн ахлах мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ 
16:40 - 17:10  Асуулт / хариулт
 
Оюуны өмчийн газар нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд цахимаар мэдүүлэг мэдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн тул уг системийг ажлын хэрэгцээнд бүрэн ашиглаж хэвшихийг тус газраас уриалж байна
Систем ашиглах практик зааварчилгаа өгөх тул хувийн хэрэгцээнд зөөврийн компьютертэй ирж оролцоно уу. 

ХААНА: Хан Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 5 давхар, 503 тоот (БНСУ-ын элчин болон Корпорейт зочид буудлын зүүн талд)
ХЭЗЭЭ: 5 сарын 25-ны өдөр 15:00 - 17:30 цагаас
ХОЛБОО БАРИХ: 91115205, 88081803

ОӨ үнэлгээ

EFILING IPAS 2.0

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарын 28-ны өдөр "БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА, ИННОВАЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЦГЭЭЕ"сэдэвт сургалтыг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтран зохион байгуулж байна. 

Сургалтаар дамжуулан аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрх тэдгээрийн үнэ цэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх ач холбогдол, оюуны өмчийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулахын тулд ямар төлөвлөгөөгөөр ажиллах, үнэ цэнд хэрхэн нөлөө үзүүлэх талаарх мэдлэгийг олж авах юм. Мөн сургалтад оролцсоноор оюуны өмчийн шинжээч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид буюу оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.

Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30 минут
Хаана: ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим, 2-р давхар

 

 

viber image 2023 04 24 18 51 26 313

 

 

ЗАРЛАЛ

Оюуны өмчийн тухай хууль болон Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримтын бүрдлийг шалгаж байна.

Иймд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл эзэмшигч та бүхэн дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд pdf файлаар amipa.org@gmail.com хаягаар илгээнэ үү, цаасаар өгөх тохиолдолд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.Бат-Оргилд өгнө үү.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Хувь хүн бол:
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дээд боловсролын бакалаврын дипломын лавлагаа /E-Mongolia системээс авсан байх/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  1. Хуулийн этгээд бол:
  • Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
    Хуулийн этгээдийн харьяанд ажилладаг 3 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл
  • Тэдгээрийн тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Оюуны өмчийн байгууллагад хэзээ бүртгүүлсэн мэдээлэл

Дурдсан хугацаанд мэдээллээ ирүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг түргэлзүүлэх үндэслэл болохыг мэдэгдэж байна.

Холбоо барих:

  • Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо – 88776538
  • ОӨГ, Хяналт, шалгалтын газар – 92039090

 

ЖИЧ: Өмнө гишүүнчлэлийн анкет бөглөсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн E-Mongolia системээс авсан дипломын хуулбарын болон оршин суугаа хаягийн лавлагааг аmipa.org@gmail.com хаягт илгээнэ үү.

 

МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

 

280025127 10224188944283973 8067745934628274741 n

Энэхүү сургалт, уулзалтын хүрээнд газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн, байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн өв соёл шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход газар зүйн заалт хэрхэн холбогдож буй талаар болон 2022 оны 1 дүгээр сард Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Монголоос анх удаа Европын Холбоонд бүртгүүлэхэд гарсан сорилтууд, туршлагаас хуваалцах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад нэгдсэн ойлголт, мэдээллийг хүргэлээ.

Арга хэмжээнд Танхим болон Цахимаар:

  • Гадаад харилцааны яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эдийн засаг хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам 
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Жижиг, дунд үйлдвэрийн газар
  • Шинжлэх Ухааны Парк
  • Шинжлэх Ухааны Академи
  • Соёл, урлагийн газар
  • Аймаг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • МҮХАҮТ-ын бүх аймгийн Салбар Танхимууд
  • Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо
  • Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо зэрэг байгууллагуудын удирдлага, албан хаагчид, гишүүд бүхий 270 гаруй төлөөллийг оролцуулсан ба олон нийтэд МҮХАҮТ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оюуны өмчийн газрын цахим хуудсуудаар шууд дамжуулан хүргэлээ.

279836454 1

279836454 2

279836454 5

279836454 7

 

image.jpeg

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо нь Мэдээлэл, технологийн үндэсний парк, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран ажиллах "Санамж бичиг", "Хамтран ажиллах гэрээ"-г тус тус үзэглэлээ. Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд мэдлэгийн инновацийг бизнесийн салбартай холбож инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бааз суурь, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, лицензийн гэрээ байгуулах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр 2022-2023 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу оюуны өмчийн соёлыг нутагшуулах тал дээр илүү анхаарч хамтран ажиллах юм.

278860065 357674259720798 1364926826640108229 n

  • Хамтын түншлэлийн хүрээнд оюуны үйлдвэрлэлийг бизнестэй холбон эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эрдэмтэн, судлаач, ай ти хөгжүүлэгчдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, нутагшуулах ажиллагааны асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, паркийн дэргэдэх гарааны компаниудад дэмжлэг болох хамтарсан төслүүдийн хэрэгжүүлэх;
  • Гарааны компаниудад тусгайлсан үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх, салбар, салбар дундын аутсорсинг үйлчилгээ бий болгох;
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцүүлэн гарааны компаниудыг бойжуулж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Оюуны өмчийн чиглэлээр сургалт, зөвлөгөө үзүүлж, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажил, үйлчилгээ харилцан солилцсон албан бичгээр баталгаажсан юм.

IP day 2022 2

Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан МОӨИТХолбоо нь цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. 

4 сарын 22 өдөр МУИС-ийн ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ 2022

4 сарын 22 өдөр ИННОВАЦИ БА БҮТЭЭЛЦ ОРШИХУЙН АЯН

4 сарын 25 өдөр ОЮУНЫ ӨМЧ БА ЗАЛУУЧУУД: ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ

278850664 1048857985838295 8346793760417341939 n

 

278231935 1454141571706821 7400381686807961600 n

 

4 сарын 25 өдрийн арга хэмжээнд оролцох хүсэлтэй гишүүд 2022 оны 4 сарын 23-ны өдрийн дотор бүртгүүлэх хүсэлтээ info@amipa.org.mn хаягт илгээнэ үү. 

Бүх гишүүдийн хурал 2022

2022 оны бүх гишүүдийн ээлжит хурал болно.

 
АРГА ХЭМЖЭЭ:       МОӨИТХолбооны бүх гишүүдийн хурал 2022
ХЭЗЭЭ:                    2022 оны 3 сарын 19-ний өдөр 14 цагаас
ХААНА:                   Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 5 давхар, 503 тоот (Хан Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, МҮХАҮТ-ын байр - БНСУ-ын ЭСЯ, Корпорейт зочид буудлын зүүн талд)
 
2021 оны 6 сараас хойшхи гишүүний хураамж төлсөн гишүүдийг хуралд оролцуулахыг анхаарна уу.

Copy of Цахим хэлэлцүүлэг

2021 оны 10-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах Монгол - ОХУ - БНХАУлсын Оюуны өмчийн газруудын хамтарсан цахим зөвлөгөөнд оролцохыг урьж байна.

Зөвлөгөөний үеэр гурван улсын Оюуны өмчийн газрын төлөөлөгчид оюуны өмчийн салбарт гарч буй хууль тогтоомж, эрх зүйн орчны өөрчлөлт, барааны тэмдгийн хайлт шүүлтийн орчны талаарх мэдээллийг хүргэх юм.

Хуралд энд дарж бүртгүүлнэ үү. 

10.06 helelcuuleg

10 сарын 6-ны өдрийн 14 цагаас "ОЮУНЫ ӨМЧИЙН САЛБАРЫН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" болно.

Хэлэлцүүлэгт цахимаар оролцоно уу:
Zoom ID: 326 477 5317
Passcode: 123456 
 
Оролцогч байгууллагууд: 
 
  • Дэлхийн оюуны өмчийн байгууллага

  • Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо

  • Хамтын удирдлагын байгууллага

  • Технологи ба инновацийг дэмжих төв

  • Оюуны өмчийн зуучлалын эрх авсан аж ахуй нэгж

  • Нийслэлийн прокурорын газар

  • Харилцаа холбооны зохицуулах хороо

  • Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба

  • Гаалийн ерөнхий газар

  • Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөл

  • Иргэн, аж ахуй нэгжүүд болон эрх эзэмшигчид

  • Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт /Оюуны өмчийн үнэлгээ/

  • Худалдаа хөгжлийн банк 

Хуудас 4 -с 1

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top