Мэдээ (43)

4.26 IP day poster

Дэлхийн Оюуны Өмчийн Өдрийг тохиолдуулан Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь дараах цуврал арга хэмжээг Оюуны Өмчийн Газар, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар, Монгол Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Отгонтэнгэр Их Сургуультай хамтран зохион байгууллаа.

4.26 - "Экспорт ба Оюуны өмч" вебинарт уул уурхайн бус экспортын бараа, бүтээгдэхүүний статистик мэдээлэл, Монгол улсын гадаад худалдааны бодлого, хэлэлцээрүүдээс гадна экспортод чиглэсэн ЖДҮ-д зориулсан оюуны өмчийн практик зөвлөмж, оюуны өмчийн стратеги хэрэгжүүлэхийн ач холбогдол, Европын Холбоо, АНУ, Японы зах зээлд гарах бизнес эрхлэгчдэд зориулсан оюуны өмчийн зөвлөмжүүдийг танилцууллаа.

4.29 - "Оюуны өмч ба Гарааны бизнес" онлайн хэлэлцүүлэгт МУИС–ийн гарааны компани ба оюуны өмчийн бодлого, Оюуны өмчийн хууль, эрхзүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулсан ба Зохиогчийн эрх ба бүтээлийн хуулбарлалт (плажиаризм), Барааны тэмдэг, газарзүйн заалт, Шинэ бүтээл, ашигтай загвар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэдээлэл хүргэв.

5.07 - "Шударга өрсөлдөөн ба Оюуны Өмч" онлайн хэлэлцүүлэгт Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ОӨГ-ын Оюуны өмчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ШӨХТГ-ын Оюуны өмчийн салбарын хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой зөрчлийн шийдвэрлэлт, Оюуны өмчийн салбар дах шударга бус өрсөлдөөний хэлбэр, зохицуулалт, бусдын барааны тэмдэг, хуулийн этгээдийн нэрийг зөвшөөрөлгүй хэрэглэх зөрчил, практик жишээг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

wipo academy poster

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас оюуны өмчийн тухай ерөнхий мэдлэг олгох сургалтуудаас гадна дараах гүнзгийрүүлсэн хөтөлбөрүүдийг зарласан байна. 

  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх
  • Патент, патентын мэдүүлгийг хэрхэн боловсруулах
  • Барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт
  • Уламжлалт мэдлэг, соёлын илэрхийлэл
  • Хамтын удирдлагын байгууллагын менежмент
  • Оюуны өмчийн менежмент
  • Програм хангамжийн лиценз г.м.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхий мэдлэг олгох сургалтууд нь үнэ төлбөргүй, харин гүнзгий шатны дээр дурдсан сургалтууд Монгол улсаас хамрагдаж байгаа бол 60$ төлбөртэй байдаг. Хөтөлбөр нь хүн бүрт нээлттэй бөгөөд НҮБ-ийн албан ёсны хэлүүдээс сонгон үзэх боломжтой.

 

White and Black Coffee Shop Promotional Facebook Post 2

Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болж, нийт 27 гишүүд оролцлоо. 

Хурлаар Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд хамаарах үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, Холбооны Ёс зүйн хороо, Удирдах зөвлөлийн ээлжит гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж батлав. 

  • Д.Нэргүй, Н.Мэнд-амар, Ц.Одонжав нар Холбооны Ёс зүйн хорооны гишүүнээр;
  • Д.Эрдэнэчимэг, С.Цогзолмаа, Д.Лхагвасүрэн, Э.Гэрэл, С.Дүүрэнжаргал нар Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

oyuny umch odor pic1

Өнөөдөр Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр тохиож байна. Анх 2000 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар жил бүрийн 04 дүгээр сарын 26-ны өдрийг Дэлхийн Оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарласан. Энэ өдөр жил бүр тодорхой уриан дор болдог бөгөөд энэ жил “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриатайгаар тэмдэглэж байна. Монгол улс тус өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм.

Уг өдрөөр Оюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын /ДОӨБ/ Дэд захирал Ёошиюуки Такаги, ДОӨБ-ын Оюуны өмчийн газруудын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн ахлах Жүно Жанг болон ДОӨБ-ын Төслийн менежер Кио Зо, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл, МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар болон холбогдох газар, хэлтсийн дарга нар, эрдэмтэн, судлаачид, зохион бүтээгч, шинийг санаачлагч, үйлдвэрлэгчид оролцов.

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаач, зохион бүтээгч Та бүхэнд Дэлхийн Оюуны өмчийн өдрийн мэндийг дэвшүүлье. Иноваци, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, оюуны өмчийн тогтвортой, үр ашигтай тогтолцоог бий болгодог Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай Монгол Улс олон жилийн хамтын ажиллагаатай. 2016 оны 9 дүгээр сараас ДОӨБ-аас Аж Үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS системийг суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслйин хүрээнд 2017 оны 1 дүгээр сараас барааны тэмдгийн эрхийн хамгаалалт, 2018 оны 1 дүгээр сараас шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын эрхийн хамгаалалтын үйл ажиллагаанд дээрх системийг бүрэн ашиглаж эхлээд байна. Богино хугацаанд тус төслийг ДОӨБ-тай хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол түүхэн үйл ажиллагаа юм. Учир нь Монгол Улс Дэлхийн мэдээллийн санд холбогдлоо. Ингэснээр дотооддоо төдийгүй олон улсын мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийж, иноваци хөгжүүлэлтэд уг мэдээллийн сангаа ашиглах боломжтой. Та бүхэн систем рүүгээ ороод нэвтрээд үзээрэй. Монгол Улсад хэдэн оноос өнөөдрийг хүртэл патент, барааны тэмдэг, шинэ бүтээлийн мэдээллүүд хуримтлагдаж орсон, мэдээллээ хадгалдаг, хамгаалдаг, түгээдэг асуудал ямар түвшинд очсон байгааг хараасай гэж хүсч байна. Уг төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ДОӨБ-д дахин талархал илэрхийлье” гэлээ.

Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж, судалгаа шинжилгээний ажилд патентийн мэдээллийг цахимаар олж авах нь цаг, цаас хэмнэх чухал түлхэц болох юм. Эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгч нар судалгаа шинжилгээний ажилдаа ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаална. 

 

oyuny umch odor pic2

buteel tuurvigch emegteichuud pic1Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь 2018 оны 4 дүгээр сарын 26 өдрийг буюу Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр, Монголын Оюуны Өмчийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Инноваци, Оюуны Өмч Хөгжил ТББ, ОӨУБЕГазартай хамтран “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулсан. Тус семинарын гол зорилго нь монголын эмэгтэй зохион бүтээгч, бүтээл туурвигч нарыг дэмжин урамшуулах, бүтээлийг нь олон нийтэд танилцуулснаар аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаар мэдээлэл, мэдлэг олгох явдал юм. Тус семинарт хамрагдсан эмэгтэй зохион бүтээгч, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын аж үйлдвэрийн өмчийн газрын шинжээч нар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож сонирхолтой асуулт тавьж идэвхтэй оролцсон.

ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С. Урангэрэл тус семинарыг нээсэн бөгөөд хүндэт зочноор Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Дэд захирал Ёшиюки Такаги, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Оюуны өмчийн газруудын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн ахлах Жүно Жанг болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Төслийн менежер Кио Зо нар оролцсон.

Семинарт Инноваци, Оюуны Өмч Хөгжил ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ариунаа өөрийн байгууллагын чиг үүрэг, эмэгтэй зохион бүтээгч нарыг хэрхэн дэмжин ажилладаг талаар, Хаадын гэр ХХК-ийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ, Зосон фейшн ХХК-ний Гүйцэтгэх захирал, дизайнер Б.Шийлэгмаа нар өөрсдийн хийсэн бүтээлийн талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хаалтын ажиллагаанд зарим оролцогч нар буюу эмэгтэй зохион бүтээгч нар өөрсдийн бүтээлийг танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн, тухайлбал MAYARA брэнд, ZOSON, KHAADIN GER, мөн GOBI GURGEM FLOWER брэндүүд.

buteel tuurvigch emegteichuud pic2 buteel tuurvigch emegteichuud pic3


Мөн, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооноос Дэлхийн Оюуны Өмчийн Өдрийг тохиолдуулан оюуны өмчийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадварыг нь үнэлэн ОӨУБЕГазрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл, Б.Оргилмаа, барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Г.Буяндэлгэр, Олон улсын барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн, мэдээлэл технологийн шинжээч Ч.Сод-Эрдэнэ нарыг Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн (ШУТИ) системийн төлөвлөлт болон удирдлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд тус салбарт хийгдэх судалгаа ба хөгжил, бодлогын зөвлөмж, чадавхи бэхжүүлэх замаар хууль эрх зүйн болон бодлогын орчинг сайжруулах, мэдлэг болон технологи нэвтрүүлэх мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдгээр судалгааны үр дүнд оюуны өмчийн үнэлгээний асуудлыг шинэ түвшинд гаргах зорилготой юм.

Тус төслийн хүрээнд Оюуны өмчийн хууль эрх зүйн орчин, мөрдөгдөж байгаа оюуны өмчийн холбоотой дүрэм журам, тогтоомжид дүн шинжилгээ хийж зөвлөмж гаргах зорилгоор ирсэн мэргэжилтэн Антии Пирнесстэй Холбооны гишүүд уулзалтыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр хийв. Тус уулзалтад А.Жаргалан, М.Рэгзэнбал, Г.Ариунаа, Д.Эрдэнэчимэг, Г.Баярт, Н.Түвшинсайхан, Д.Гэрэлмаа нар оролцож оюуны өмчийн үнэлгээний талаар мэдээлэл солилцож тодорхой асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлэв.

 

shuti pic1

“Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт БСШУСЯ, ХЗДХЯ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс гадна Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооноос Д.Дэмбэрэл, Н.Түвшинсайхан, Г.Ариунаа, Д.Нэргүй, Д.Эрдэнэчимэг нар идэвхтэй оролцлоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Мэргэшсэн үнэлгээчдийн холбооны гишүүн, мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар илтгэл тавьж, оюуны өмчийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ХБНГУ төсвийнхөө 3 хувь, Австри, Унгар Улс 3,5 хувийг шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Бид шинжлэх ухааны салбарт гаргаж буй зардлыг нэмэхгүйгээр инновацийг хөгжүүлэхэд бэрх юм. Инновацийг бүтээл болгох, олон улсын түвшинд хүргэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээлийг үнэлэх, үүнээсээ ашиг хүртэх нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Шинжлэх ухааны ололт, оюуны өмчийг аж ахуйн нэгж, төр засаг үнэлэхгүй байгаад бүх асуудал оршиж байна.

Дэвшилттэй тал олон байгаа ч оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ. 

 

huuli erhzui pic1s huuli erhzui pic2s

Хуудас 4 -с 2

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top