ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР - 2018 оны 4 дүгээр сарын 26

oyuny umch odor pic1

Өнөөдөр Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр тохиож байна. Анх 2000 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар жил бүрийн 04 дүгээр сарын 26-ны өдрийг Дэлхийн Оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарласан. Энэ өдөр жил бүр тодорхой уриан дор болдог бөгөөд энэ жил “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриатайгаар тэмдэглэж байна. Монгол улс тус өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм.

Уг өдрөөр Оюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын /ДОӨБ/ Дэд захирал Ёошиюуки Такаги, ДОӨБ-ын Оюуны өмчийн газруудын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн ахлах Жүно Жанг болон ДОӨБ-ын Төслийн менежер Кио Зо, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл, МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар болон холбогдох газар, хэлтсийн дарга нар, эрдэмтэн, судлаачид, зохион бүтээгч, шинийг санаачлагч, үйлдвэрлэгчид оролцов.

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаач, зохион бүтээгч Та бүхэнд Дэлхийн Оюуны өмчийн өдрийн мэндийг дэвшүүлье. Иноваци, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, оюуны өмчийн тогтвортой, үр ашигтай тогтолцоог бий болгодог Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай Монгол Улс олон жилийн хамтын ажиллагаатай. 2016 оны 9 дүгээр сараас ДОӨБ-аас Аж Үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS системийг суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслйин хүрээнд 2017 оны 1 дүгээр сараас барааны тэмдгийн эрхийн хамгаалалт, 2018 оны 1 дүгээр сараас шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын эрхийн хамгаалалтын үйл ажиллагаанд дээрх системийг бүрэн ашиглаж эхлээд байна. Богино хугацаанд тус төслийг ДОӨБ-тай хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол түүхэн үйл ажиллагаа юм. Учир нь Монгол Улс Дэлхийн мэдээллийн санд холбогдлоо. Ингэснээр дотооддоо төдийгүй олон улсын мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийж, иноваци хөгжүүлэлтэд уг мэдээллийн сангаа ашиглах боломжтой. Та бүхэн систем рүүгээ ороод нэвтрээд үзээрэй. Монгол Улсад хэдэн оноос өнөөдрийг хүртэл патент, барааны тэмдэг, шинэ бүтээлийн мэдээллүүд хуримтлагдаж орсон, мэдээллээ хадгалдаг, хамгаалдаг, түгээдэг асуудал ямар түвшинд очсон байгааг хараасай гэж хүсч байна. Уг төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ДОӨБ-д дахин талархал илэрхийлье” гэлээ.

Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж, судалгаа шинжилгээний ажилд патентийн мэдээллийг цахимаар олж авах нь цаг, цаас хэмнэх чухал түлхэц болох юм. Эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгч нар судалгаа шинжилгээний ажилдаа ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаална. 

 

oyuny umch odor pic2

Read 3128 times Last modified on Бямба, 02 6-р сар 2018 01:23

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top