Танилцуулга

Танилцуулга


Шинжлэх ухаан, оюуны өвийг төрийн хамгаалалтад байлгах хийгээд иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн, түүнчлэн иргэнд соёл шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаалах эрхийг баталгаатай эдлүүлэхэд дэмжих үүднээс Монгол Улсын Оюуны Өмчийн Газартай нягт хамтран ажиллах зорилго бүхий сайн дураар эвлэлдэн нэгдсэн, гагцхүү гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.


Холбооны хэтийн зорилт нь дэлхийн оюуны өмчийн хөгжлийн түгээмэл чиг хандлагыг үндэс болгон Монгол Улсад шинжлэх ухаан, техник технологийн гадаад, дотоодын ололтыг солилцох боломж бүрэн нээх, төр засгаас инновацийг улам бүр хөгжүүлэх, оюуны өмчийн эрхийг баталгаатай хамгаалах бүтцэд өөрийн тодорхой байр суурь эзлэх, уг салбарт аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, багтаамжийг эрс нэмэгдүүлж, мэргэжлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүртээмжтэй үзүүлэх чиг үүрэг бүхий Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн ажлын өндөр мэдлэг, мэргэшлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх явдал мөн.


Холбооны эрхэм зорилго нь Монгол Улсын Оюуны Өмчийн Газар болон төрийн бусад байгууллагуудтай шууд харьцаж нягт хамтран ажиллах замаар оюуны үнэт зүйлийг туурвигч болон шинийг зохион бүтээгчийн бүтээлийг баталгаажуулан хамгаалж, шинжлэх ухаан, технологийн болон бусад дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлөн ажиллах тул нийт Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийг мэргэшлээр нь нэгтгэн ажлын практик мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, тэдгээрийн үйлчилгээний чанарыг нийтлэг жишигт хүргэж, үйл ажиллагааг нь дэлхийн хүлээн зөвшөөрсөн түвшинд явуулахад оршино.


Түүхийн хуудас

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байв. 1996 оны байдлаар нийт 10 итгэмжлэгдсэн төлөөлөгч үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлснээс Холбоо нь 6 гишүүнтэй байсан.

Харин 2006 оны 5 дугаар сар, 2012 оны 11 сард тус тус явуулсан сонгон шалгаруулалтуудад нийт 49 хүн Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрөл авснаар үйл ажиллагааны нэгдсэн шинэ хэлбэрт шилжих шаардлага тавигдсан юм. 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоог байгуулав. Уг хуралдаанаар Холбооны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг сонгож, дүрмээ баталжээ. Ингэснээр гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага АМИПА (ASSOCIATION OF INTELLECTUAL PROPERTY AGENTS OF MONGOLIA) буюу Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо. 

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top