“Дээшлэх амьдралын эх-Инноваци” онол практикийн бага хурал

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсныг үндэслэн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар бид бүхэн энэ өдрийг оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

innovation hural pic1

Энэ оны “Оюуны өмчийг хамгаалах” өдрийн уриа нь “ Дээшлэх амьдралын эх- инноваци” бөгөөд энэ хүрээнд Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн газраас Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Амьдралын эх – инноваци” онол практикийн бага хурлыг зохион байгуулж, энэ хурлын хүрээнд инновацийн бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн зохион байгуулагдсан байна.

Мөн тус хурлын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол”, “Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн чиг хандлага”, “Инновацийн үр дүн, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инноваци болон зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагууд туршлагаасаа хуваалцсан.

Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчид, зохиогчийн эрхийн салбарт ажилладаг байгууллагын төлөөлөл болон Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид, оюуны өмчийн салбарын ажилтан албан хаагчид оролцсон. 

innovation hural pic2

Read 958 times

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top