Мэдээ, мэдээлэл (43)

Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно 

IMG 0911 sМонголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо өөрсдийн гишүүддээ зориулан “Шинэ бүтээлийн томьёолол” сэдвээр 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, “Оюуны өмчийн үнэлгээ” сэдвээр 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдөр тус тус сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

Дээрхи сургалтуудыг буюу “Шинэ бүтээлийн томьёолол”-г Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр, “Оюуны өмчийн үнэлгээ”-г Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар удирдан явуулсан. Монгол улсын оюуны өмчийн өнөөгийн тулгамдсан гол асуудлын нэг бол оюуны өмчийн үнэлгээ юм. Учир нь Оюуны өмчийн үнэлгээг албан ёсоор ОӨУБЕГазар гүйцэтгэдэг боловч оюуны өмчийг үнэлэх аргачлал, биет бус хөрөнгийн үнэлгээний удирдлага зохион байгуулалт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй туршлага, үнэлгээний аргачлал, стандартуудыг шинэчлэх, оюуны өмчийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, олон улсын аргачлалууд, хөрөнгийн үнэлгээний аргачлалуудыг хэрэглэж болох эсэх талаар хэлэлцсэн. 

IMG 0913 s IMG 9815 s


Бид цаашид оюуны өмчийн үнэлгээний ач холбогдол, үнэлгээ хийх аргазүй, жишиг үнэлгээний аргачлал боловсруулах, үнэлгээ хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодруулах зорилгоор дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөтөй байна. Энэхүү хэлэлцүүлгээр санал солилцох болон оюуны өмчийн үнэлгээний аргазүйтэй холбоотой бусад сонирхсон асуултуудад хариулт, зөвлөгөө өгөх боломжтой болно.

Мөн тус сургалтын үеээр Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын ажилтан ноён Жунехо Жанг оюуны өмчийн өргөдлийг цахим мэдүүлгээр өгөх талаар товчхон танилцуулга хийсэн. Цахим мэдүүлгийн систем ажилд орсноор ОӨУБЕГазрын ажил, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ажил хөнгөвчлөгдөх болно. Тус систем хэрхэн ажиллах, цахим сүлжээнд хэрхэн нэгдэх болон цахим мэдүүлгийн талаар удахгүй сургалт зохион байгуулагдах болно. Дээрхи сургалтанд Ч.Уранбилэг, Ц.Золзаяа, М.Рэгзэнбал, Д.Нэргүй, Д.Дэмбэрэл, А.Жаргалан, Д.Дамдинбаяр, Я.Цэнд-Аюуш, Л.Батжаргал, Б.Азжаргал, Б.Болор, Э.Энхжаргал, Н.Түвшинсайхан Д.Эрдэнэчимэг, Г.Ариунаа, Ө.Гантөмөр, Ю.Энхтүвшин, Д.Сайзмаа Д.Батдэлгэр, Холбооны идэвхтэй гишүүд болон ОӨУБЕГазрын Аж үйлдвэрийн өмчийн газрын барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа нар хамрагдсан.

IMG 0904 sIMG 0912 s

JUNE 6 anons sМонголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Албатай хамтран “Патентын мэдээллийн хайлт ба патентын томьёолол” сэдэвт нэг өдрийн сургалтыг багш, судлач, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгуулсан. Тус сургалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Шинжилгээ сургалтын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лутц Майлаэндер удирдан явуулсан.

Сургалтын гол зорилго нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, багш, судлаач нарт олон улсын шинэ бүтээлийн мэдүүлэг боловсруулах, Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу мэдүүлэг гаргах, энэ чиглэлээр мэдлэгийг нэмэгдүүлэх, тухайн бүтээлийн хайлт хийх, хайлтыг улс, бүсийн болон олон улсын түвшинд хийх, тодорхой дүгнэлт гаргах мөн практик жишээ дээр ажиллахаас гадна сонирхсон асуулт тавьж хэлэлцэхэд чиглэгдсэн.

IMG 9859 s

Энэ дашримд дурьдахад ОӨУБЕГазрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хэлтсийн шинэ бүтээлийн шинжээч нар ДОӨБ-ын Шинжилгээ сургалтын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лутц Майлаэндертэй 6 дугаар сарын 7, 8 өдрүүдэд шинэ бүтээлийн хайлтын системийг IPAS-т оруулах, сайжруулах тал дээр саналаа солилцож ажиллах юм. Ингэснээр энэ оны 9 сард тус хайлтын системд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын мэдээлэл орсноор хэн бүхэнд хайлт хийхэд хялбар байх болно.

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top